• Home
  • /
  • Цэнхэр ягаан тасалбар

Цэнхэр ягаан тасалбар гэж юу вэ?

Tүүх – 1992 онд

  • 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлсэн
  • 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцаа болсон
  • Нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болсон
  • Xэрвээ та Цэнхэр ягаан тасалбараар 1995 оноос өмнө хувьцаа худалдан аваагүй бол хүчингүй болсон

Баталгаажуулах

Хувьцааны талаарх мэдлэг хангалтгүйгээс ихэнх иргэд хувьцаагаа баталгаажуулж данс нээлгээгүй эсвэл бусдад шилжүүлсэн байдаг бол зарим иргэд хувьцаа эзэмшдэг эсэхээ мэддэггүй.

Цэнхэр, ягаан тасалбараар олгогдсон хувьцаа эзэмшдэг эсэхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандан шалгуулах боломжтой.

Хаяг:

  •  16/1, Самбуугийн гудамж, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс буюу Барилагчдын талбайн баруун дээд буланд 2 давхар шар байшин.
  • Утас: 7012-0460


Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх
  • 1,000 төгрөг

1992-1993 оны ѳмч хувьчлалаар та яг ямар хувьцаа авсан бэ? Ер нь танд ямар нэгэн компанийн хувьцаа байдаг уу? Та ногдол ашиг авч байсан уу? Энэ бүгдийг хэрхэн алсын зайнаас шалгах вэ?

Мѳн таны 1072 хувьцаа ямар брокерийн компанид бүртгэлтэй байдгыг шалгаад үзээрэй.